Railjournal.com Улаанбаатарын метрог 2028 биш, 2030 онд ашиглалтад орохоор төлөвлөгдсөн гэж мэдээлжээ

Х.Батсайхан
2024/03/01

Төмөр замын тээврийн талаар дагнан бичдэг railjournal.com цахим хуудас өчигдөр зарлагдсан Улаанбаатар хотод метро барихад дэмжлэг үзүүлэх тендерийн талаар мэдээлжээ.

Дагнасан цахим хуудас учраас манай ажил тэнд мэдээлэгдэнэ гэдэг тендерт оролцох байгууллагууд буюу зорилтот хэсэгт мэдээлэл очих давуу талтай юм.

Метроны тухайд, 17.7 км урт /6.6 км нь газар доогуур/, цагт 17,000 зорчигч тээвэрлэнэ гэх мэтээр үндсэн мэдээлэл нь манай хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай дүйж байгаа ч ашиглалтад орох хугацааг 2030 он гэж бичсэн нь холбогдох албан тушаалтнуудын өгснөөс зөрж байна.

“Түгжрэлийн” сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Засгийн газарт өргөн барих үед метроны бүтээн байгуулалт дуусах хугацааг 2027 онд гэж мэдээлж байсан. 

Долоо хоногийн дараа өгсөн мэдээлэлдээ 2028 онд гэж нэг жилээр хойшлуулсан.

Тодруулбал, “2024 оны тавдугаар сард барилга угсралтын ажлыг эхлүүлнэ.  2027 онд барилгын ажил дуусаж, туршилт хийгээд 2028 онд метротой болохоор төлөвлөсөн” гэж байв. Энэ төсөл нь одоо тендер нь зарлагдсан 17.7 км ч биш, 22.3 км шугам шүү. Товчхондоо, нийслэлчүүд хэдэн онд метрогоор зорчих нь одоогоор тодорхойгүй байна.

Практикаас харахад, угаас метроны төсөл бол “Тэдэн онд ашиглалтад орно” гэж яг таг хэлэхэд тун хэцүү, жилээс жилд өртөг нь нэмэгдээд, ажил нь сунжраад байдаг онцлогтой. Бид өмнө нь "Азийн зөөлөн уур амьсгалтай улсуудад метроны шугам барих хурд 1.2-1.7 км/жил байна" /https://zuv.mn/n/11cj/ нийтлэлдээ энэ талаар тодорхой мэдээлсэн билээ. 

Тиймээс шугамын урт богиноссон ч хугацаа нь хойшилсон 2030 он гэдэг илүү бодитой ч байж болох юм. Метроны шугам жилд дунджаар 1.5-2.0 км хурдаар баригддаг, гэхдээ газар доорх байгууламжийн хэмжээ үүнд чухал үүрэгтэй байдаг юм. Юу вэ гэхээр, "Нэг их гял цал дотоод байгууламжгүй ч хамаагүй, 2030 гэхэд дуусгаж байвал их юм" гэх гээд байна. Учир нь, 2030 онд Нийслэлийн автозамын хөдөлгөөн 0 зогсох нягууртай гэж анхааруулж байгаа билээ.  



Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 139.5.218.146
    2024/03/09

    Яаравчилж хийвэл хугацаанаасаа өмнө ашиглалтад орно.

    Хариулах
  • 93.229.93.25
    2024/03/03

    Nuguu duujin teever yasan da

    Хариулах
  • 202.21.108.30
    2024/03/03

    Хужаагууд барих юм болов уу.

    Хариулах
  • 124.110.28.167
    2024/03/01

    Бүх зүйл цаг хугацаатай. Нам, улс төрчдийн хэлсний дагуу болчихдог юм биш. Хэрэв 2028 онд багтахгүй бол ямар хариуцлага хүлээхээ хэлчихвэл сайн байна

    Хариулах