Нөөцийн махыг өнөөдрөөс борлуулна

Х.Батсайхан
2024/03/11

Нийслэлд өнөөдрөөс нөөцийн мах борлуулж эхэлнэ. Үүнтэй холбогдуулан Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар, Нийслэлийн Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Хүнс хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын баг нөөцийн мах бэлтгэлийн явцтай танилцсан байна. 

Хамтарсан баг “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК, “Агро нэгтгэл трейд” ХХК, “Стандарт мах” ХХК зэрэг аж ахуйн нэгжүүдийг хамруулан худалдаанд гарах бэлтгэл явц хэрхэн хангагдсан болон хөрөөдөж савлах үйл явцтай газар дээр нь танилцаж хяналт тавьжээ.

ААН-үүдээс “Агро нэгтгэл трейд” ХХК  2150 тн, “Стандарт мах” ХХК нь 1000 тн, “Мах импекс” ХК, “ХКҮ” ХХК  тус бүр 1250 тн мах нөөцөлж бэлтгэсэн байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна