Метроны төсөлд зөвлөх үйлчилгээ үзүүлэх тендерт хэдэн улсын, хэчнээн компани саналаа ирүүлсэн бэ

Х.Батсайхан
2024/03/18

Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл болох метро байгуулах төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх /PMC-Project manаgement cоnsulting/, Гүйцэтгэгч компанийг EPC+O гэрээний нөхцөлөөр сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийн ажлын даалгавар, техникийн тодорхойлолтыг боловсруулах компанийг сонгон шалгаруулах олон улсын нээлттэй тендерийг өнгөрсөн сарын 29-нд зарлаад байгаа билээ.

Тэгвэл энэхүү тендерт 11 улсын 20 гаруй ААН оролцохоор саналаа ирүүлжээ. Энэ талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар мэдээлэл өгөв. Тэрбээр “Бидний урьд өмнө хэзээ ч хийж байгаагүй, шинэ бүтээн байгууллатын ажилд ийм олон улс саналаа ирүүлнэ гэдэг манай төсөл олон улсын анхаарлыг татсан, олон улсын түвшний ажил байх нь гэдгийг харуулж байна. Файнэншл таймс”-д гарсан мэдээллээс үзвэл Улаанбаатарт метро байгуулах санал санаачилга 1983 оноос эхэлсэн гэдэг мэдээлэл гарсан байна лээ. Түүнээс хойш Японы Жайка тэргүүтэй компаниуд ТЭЗҮ хийсэн.  хэмээн ярилаа. 



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.