Алт, зэс, ураны компаниуд “Уршиггүй уул уурхай” сэдвээр хуралдана

Х.Батсайхан
2024/03/19

Өнөөдөр /2024.III.19/ эх оронд өрнөх зарим үйл явдлын тоймыг хүргэж байна. 

09.00-12.00 цагт: УИХ-ын ажлын хэсэг, байнгын болон дэд, түр хорооны хурлууд болно.

09.30 цагт: “Шангри-Ла” зочид буудалд: Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам) ээлжит хурлаа “Уршиггүй уул уурхай” сэдвээр зохион байгуулна. Уулзалтад УУХҮЯ, Монголын Үндэсний уул уурхайн холбоо, “Рио Тинто", “Бадрах Энержи”, “Терра Эксплорерз” ХХК-ийн удирдлага, төлөөлөл оролцож, салбарын үр өгөөж, нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөлөл, хөрөнгө оруулалтын талаар хэлэлцэж, санал солилцоно. 

11.00-18.00 цагт: ГССҮТ-д: Турк улсын “Мемориал” эмнэлгийн тархи мэдрэд, нуруу нугасны мэс заслын эмч, доктор, профессор Онур Ямон Монголын эмч нартай хамтарсан хагалгаа хийнэ. Утас: 9904-6934.

11.00 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төв”-д: УИХ-ын 2024 оны сонгуульд 126 гишүүний 20 хувийг 35-аас доош насны залуучуудыг нэр дэвшүүлэх саналыг намуудад хүргүүлэх талаар иргэн Б.Өлзийбат хэвлэлийн хурал зарлажээ.

14.00 цагт: “Мишээл Экспо”-д “Гэрэл зургийн 7 хоног” нэгдсэн үзэсгэлэн нээгдэнэ.

-“Оюутолгой” компаниас зохион байгуулж буй “Байгаль хамгаалагч нар туршлагаа хуваалцах хөтөлбөр” үргэлжилж байна.

-Үндэсний урлагийн их театр (ҮУИТ)-ын уран бүтээлчид “Нарны домог” ардын бүжгийн домгийг толилуулна.

-Монгол, Тайванийн 20 дахь удаагийн бизнес уулзалт Тайпэй хотноо болно.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна