​ Монголын далбаатай 245 хөлөг далайн тээвэр хийж байна

Х.Батсайхан
2024/03/26

Монгол Улс далайд гарцгүй ч өнөөдөр 245 хөлөг онгоц дэлхийн аль ч боомтод нэвтрэх эрхтэйгээр далайн тээвэр хийж байна. 

Монгол Улсын хөлөг онгоцны улсын бүртгэлд зөвхөн ачааны хөлөг онгоц бүртгэгддэг. Бүртгэлд тэнгисийн цэргийн хөлөг онгоцууд, түүнчлэн загас агнуурын болон зорчигч тээврийн хөлөг онгоцууд ордоггүй аж. 

Бүртгэхдээ түр болон байнгын бүртгэлийн нөхцөлөөр бүртгэдэг. Монгол Улсын Далайн захиргаа цаашид уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс түүхий эдээ далайгаар гуравдагч орны зах зээлд тээвэрлэх нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна. Энэ зорилгоор БНХАУ-ын Ляонин мужийн Жинжоу боомтод төлөөлөгчийн газраа нээж, Монгол, БНСУ-ын Монгол-Саммок ложистикс хамтарсан тээврийн компанийг байгуулжээ. Түүнчлэн, Монгол Улс ОХУ-ын “Восточный” боомтоор уул уурхайн бүтээгдэхүүн тээвэрлэх асуудлаар 2017 онд зөвшилцөлд хүрсэн ч ажил хэрэг болж амжаагүй байгаа юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна