Дорнод аймагт жилд 4.5 тонн алт олборлох уурхай нээгдэнэ

Х.Батсайхан
2024/03/29

Уул уурхайн “Степ голд” компани “Алтан цагаан овоо” ордын олборлолтоо 2026 оноос эхлүүлэхээр болжээ.

Алтан Цагаан Овоо холимог металлын орд нь Дорнод аймгийн Цагаан-Овоо сумын нутагт байрладаг.

5492 га талбайг хамардаг энэхүү уурхайн тусгай зөвшөөрлийг “Степ Голд” компани 2017 онд худалдан авч, 2020 оноос уурхайн үйл ажиллагааг тасралтгүй явуулж байгаа юм.

Алтан Цагаан Овоо төслийн 1-р шатанд нуруулдан уусгалтын технологиор исэлдсэн хүдрээс олборлолт явуулж байгаа бөгөөд 2026 оноос 2-р шатанд хөвүүлэн баяжуулах технологиор анхдагч хүдрээс үйлдвэрлэл явуулснаар олборлолт одоогийнхоос хоёр дахин нэмэгдэж, 160 мянган унци буюу 4.5 тоннд хүрэх юм байна. 

Бороогийн алтны уурхайг худалдаж авсан тус компани ингэснээр Монголын алтны салбарын хамгийн том компани болох ажээ.  



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.7
    2024/03/30

    Баялагийн хараал газар нутгийг сүйтгэж бохирдуулж байна.

    Хариулах
  • 103.212.117.177
    2024/03/30

    хайран нутаг

    Хариулах
  • 66.181.184.229
    2024/03/29

    Бороо гольд Зүүн хараагаас ашгаа давуулаад татвар төлөлгүй авчихсан шүү Салахгүйн дээ

    Хариулах
  • 202.9.47.7
    2024/03/29

    Хүмүүс алтгүй амьдарч чадна. Усгүй амьдарч чадахгүй.

    Хариулах
  • 202.9.47.7
    2024/03/29

    Алт бол баялаг биш.

    Хариулах