Бичил, жижиг, дунд үйлдвэрлэлийн зээл 2024 оны хоёрдугаар сард өмнөх оны мөн үеэс 17.9%-иар өсөж 6.2 их наяд төгрөг хүрчээ. Тухайн сард 509.7 тэрбум төгрөгийн зээл олгож, 526.5 тэрбум төгрөгийн зээл төлөгдсөн байна.
Энэ зориулалтаар олгогдсон зээлийн дийлэнх нь худалдаа, барилга, боловсруулах салбарт олгогдсон байна. Нийт БЖДҮ зээлийн үлдэгдлийн 10.6% нь чанаргүй, 3.8% нь анхаарал хандуулах зээл байгаа талаар “Монголбанк”-наас мэдээллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна