Б.Чойжилсүрэн: Эдийн засгийн өсөлт иргэдийн халаасанд орж, орлого нь сайжрахаар эрчим хүчний үнийг дахиад нэмнэ


УИХ-ын Хаврын чуулганы нэгдсэн хуралдаан Төрийн Ордонд болж байна. Яг одоо УИХ Б.Баттөмөр гишүүнээс Монгол Улсын Ерөнхий сайдад тавьсан “Монгол Улсын сэргээгдэх эрчим хүчний үнэ тариф, баримталж буй бодлогын хэрэгжилт, хэтийн төлөвийн талаарх” асуулгын хариуг сонсож байна.

Хариуг Эрчим хүчний яамны сайд, Төрийн нарийн бичгийн дарга тэргүүтэй бүрэлдэхүүн өгч байгаа юм.

Монгол Улсад одоогийн байдлаар зургаан салхин цахилгаан станц, гурван нарны станц байгаа аж. Үүнээс гадна дахин найман сэргээгдэх эрчим хүчний төсөл хэрэгжихээр хариугаа хүлээж байгаа аж. Сэргээгдэх эрчим хүч нь байгаль орчинд ээлтэй зэрэг давуу тал олонтой ч манай улс 2007 онд хөрөнгө оруулалт татах эрмэлзэл их байсан зэрэг шалтгаанаар сэргээгдэх эрчим хүчийг дэмжих тухай хуулийг 2007 онд баталж, түүндээ тарифын дэмжлэгийг тодорхой хугацаа заалгүйгээр  үзүүлэхээр хуульчилсан нь өдгөө эрчим хүчний салбарын шийдэх ёстой асуудлын нэг болоод буй аж.

Тодруулбал, ДЦС-ууд нэг КВт эрчим хүчийг 113 төгрөгөөр үнэлж байхад сэргээгдэх эрчим хүчний станцуудаас төвийн эрчим хүчний системд нийлүүлсэн эрчим хүчний төлбөрийг 330-аас дээр буюу 3-5 дахин өндөр үнээр тооцон төлж байгаа нь салбарын нөхцөл байдлыг хүндрүүлж байгаа аж.   

Б.Чойжилсүрэн сайд энэ талаар “Манайхан техник, технологийн мэдлэг тааруу байх үедээ сэргээгдэх эрчим хүчний тухай хуулийг баталсан. Энэ хуульдаа тарифын дэмжлэгийг хугацаа тавилгүйгээр үзүүлэх заалт оруулж алдаа гаргасан байна. Одоо үнийг нь бууруулах гэхээр буулгахгүй байгаа учраас төвийн сүлжээнд нийлүүлэх үнийг нь буулгаж байгаа. Үүнээс болоод хөрөнгө оруулагч нар гомдоллож байна. Тиймээс бид шинээр хүсэлтээ өгөөд байгаа сэргээгдэх эрчим хүчний төслүүдэд Хүчин чадлынхаа 40 хувьтай тэнцэх нөөцлүүрийг барьсан тохиолдолд эрх өгье гэсэн болзол тавиад байгаа.   

Салбарын нөхцөл байдал хүнд байна. Эдийн засгийн өсөлт иргэдийн халаасанд орж иртэл тодорхой хугацаа шаардлагатай. 18 сарын хоцрогдолтой явдаг гэдэг. Тиймээс эдийн засгийн өсөлт иргэдийн халаас руу орж, амьдрал нь сайжрахаар эрчим хүчний үнийг дахиад нэмэхээс өөр арга байхгүй” гэсэн хариулт өглөө. 



Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.168.34.11
    2024/04/15

    irgediin halaas munguur duurch , erchim huchnii une nemegdeh hurtel ene said tesch bh ym bol uu ?

    Хариулах
  • 66.181.177.135
    2024/04/14

    Үнэ нэмэх нь зөв, харин эх үүсвэрийг нэмэгдүүлэх талаар ахиц гарсангүй.

    Хариулах
  • 103.212.117.177
    2024/04/13

    Эрчим хүчний шинэ эх үүсвэртэй болох талаар сайд ажилласангүй дээ

    Хариулах
  • 103.168.34.161
    2024/04/13

    Үхэр

    Хариулах
  • 103.57.92.148
    2024/04/13

    Үнийг тэглэх комунист үнэгүй юм гэж байдаггүй. Бурхан

    Хариулах