Эмийн үнийн өсөлтийн шалтгааныг судлах, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр /2024.04.16/ Төрийн ордонд хоёр дахь өдрөө үргэлжилнэ.
Сонсголын эхний өдөр "Эмийн хүртээмж" сэдвийн хүрээнд явагдсан бөгөөд шинжээчдийн эмийн зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлын судалгааны тайланг сонсож, эмийн хүртээмж, үнэ, чанарын талаар иргэдээс ирүүлсэн баримт мэдээлэлтэй танилцан холбогдох албаныхан тайлбар мэдээлэл өгсөн юм.
Нээлттэй сонсгол эмийн хүртээмж, эмийн үнэ өссөн шалтгаан нөхцөл, эмийн бүртгэл болон чанарын хяналт гэсэн гурван сэдвийн хүрээнд энэ сарын 17-ныг дуустал гурван өдөр үргэлжлэх бөгөөд нийт 127 гэрч дууджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.179.21.202
аалзны торийг цэвэрлэх хэрэгтэй
Хариулах139.5.217.223
Энэ замбараагүй эм аптек үйл ажилгаа явуулдгийг зогсоо эм оруулах хяналтыг чангатгах төрийн зохицуулалтыг нэмэх хэрэгтэй.
Хариулах