Төсвийн байнгын хорооны өнөөдрийн хуралдааны төгсгөлд Үндэсний аудитын газрын тайланг хаалттай горимоор сонсохоор болжээ.
Үндэсний аудитын газар нь:
- Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтын дагуу төрийн санхүү, төсвийн хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллага нь төрийн аудитын байгууллага байна.
- Шалгагдагч этгээдэд энэ хуулийн 11, 12 дугаар зүйлд заасны дагуу санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийх;
- Монгол Улсын Засгийн газар /цаашид “Засгийн газар” гэх/-аас Монгол Улсын Их Хурал /цаашид “Улсын Их Хурал” гэх/-д өргөн мэдүүлсэн Монгол Улсын жилийн төсвийн төсөл түүнчлэн аймаг, нийслэлийн Засаг даргаас тухайн шатны иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд өргөн мэдүүлсэн жилийн төсвийн төсөлд төсвийн орлого нэмэгдүүлэх, төсвийн зарлагыг бууруулах, төсвийн санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх талаар дүгнэлт гаргаж Улсын Их Хурал болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд хүргүүлэх;
- Төрийн санхүү, төсвийн хяналтыг хэрэгжүүлэх хүрээнд хуульд заасан болон шаардлагатай тохиолдолд тодорхой асуудлаар аудит хийх;
- Нийтийн өмчтэй холбоотой харилцааг зохицуулсан хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт, бусад эрх зүйн актыг боловсронгуй болгох, батлан гаргах талаар эрх бүхий этгээдэд зөвлөмж өгөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг байгууллага юм.
Сэтгэгдэл бичигдээгүй байна