​3x3 сагсанбөмбөгийн "Парис 2024" олимпын сорилго: Монголын шигшээ баг өнөөдөр Японтой тоглоно

Zuv.mn
2024/05/03

3x3 сагсанбөмбөгийн "Парис 2024" олимпын сорилго тэмцээн өнөөдөр Японд эхэлнэ. Монголын шигшээ баг тус тэмцээний “В” хэсэгт Япон, Египет, Францын багтай багтаад байгаа бөгөөд өнөөдөр 18.45 цагаас Японы шигшээтэй, маргааш 15.40 цагт Франц, 19.10 цагт Египетийн багтай тоглох хуваарьтай байна. 

Шигшээ багийн бүрэлдэхүүнд Энхбатын Дөлгөөн, Даваасамбуугийн Дэлгэрням, Онолбаатарын Энхбаатар, Ариунболдын Ананд нар багтжээ. Тус тэмцээнд зөвхөн түрүүлсэн багт олимпын эрх олгох бөгөөд олимпын эрх олгох сүүлчийн тэмцээн Унгар улсад тавдугаар сарын 15-17-нд болно. 




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна