"Парис 2024" олимпын наадмын эрх олгох “Дэлхийн” тэмцээнд манай чөлөөт, сонгомол бөхийн шигшээ баг оролцохоор Туркийн Станбул хот руу өнөөдөр мордлоо.
Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо Парис 2024 олимын наадмын эрхийг ДАШТ, тивүүдийн тэмцээнээс эрэгтэй, эмэгтэй тус бүр зургаан жинд олгосон бөгөөд манай чөлөөт бөхийн тамирчид дээрх хоёр тэмцээнээс таван эрх хүртсэн юм.
Станбулд болох тэмцээнд үлдсэн долоон жингийн тамирчид оролцож байгаа бөгөөд дээр нь сонгомол бөхийн хоёр тамирчин эрхийн тэмцээнд барилдана. Баг тамирчдыг МУГТ Б.Наранбаатар ахалж явж байгаа бөгөөд олимпын зэрэглэлийн шүүгч Б.Алтангадас мөн тэмцээнд ажиллана.
Тэмцээн энэ сарын 9-нд эхэлж, 12-ныг хүзртэл үргэлжилнэ.
Монгол Улсын шигшээ багийн бүрэлдэхүүнд:
Чөлөөт бөх
Эрэгтэй:
• 57 кг З.Занабазар
• 65 кг Т.Тулга
• 74 кг О.Сүлдхүү
• 97 кг Г.Ганхуяг
Эмэгтэй:
• 53 кг Б.Хулан
• 57 кг Б.Хонгорзул
• 76 кг Э.Даваанасан
Сонгомол бөхийн төрөлд
•60кг Б.Мөнх-Эрдэнэ
•97кг Б.Бадамдорж
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна