3х3 сагсан бөмбөгийн олимпын эрхийн тэмцээн: Монгол Улсын шигшээ багийн тоглолтын хуваарь

Zuv.mn
2024/05/05

Японы Уцуномияч хотод болж буй Парис 2024 олимпын эрх олгох тэмцээнд өрсөлдөж буй Монгол Улсын шигшээ баг өнөөдөр 17.20 цагаас Нидерландын багтай тоглоно. 

Манай баг хэсгийн шатанд Японд 12:22 оноогоор хожигдсон ч Франц, Египетийг тус бүр 21-17 оноогоор буулган авч, хэсгийнхээ хоёрдугаар байраар шалгарсан. Харин Нидерландын баг Австрид 17:18 оноогоор хожигдсон ч Пуэрто Риког 21:16, Литваг 21:18 оноогоор хожин хэсгээсээ нэгдүгээр байраар гарч ирсэн юм.   




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна