Аравдугаар сарын 23-ны өдөр Баянхошууны эцэст автобус нэг талдаа гарч, цайны цаг хэмээн олноороо зэрэг зогсож, иргэдэд чирэгдэл учруулж байгаа талаарх мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан.
Мэдээллийн мөрөөр Нийтийн тээврийн бодлогын газрын Авто тээврийн хяналтын байцаагч нар шалгалт хийж, жолооч нарын буруутай болохыг тогтоон, Зөрчлийн тухай хуулийн 6.9-д заасны дагуу хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, дахин зөрчил гаргахгүй байхыг хатуу сануулж, зөрчлөө давтсан тохиолдолд Хөдөлмөрийн гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авахыг сануулсан байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна