“Лондон-2012” олимпын наадмын хүрэл, ДАШТ-ий хошой хүрэл медальт, Ази тивийн аварга, Азийн наадмын мөнгөн медальт, МУ-ын гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ өчигдөр /2024.05.26/ мэргэжлийн боксын анхны тулаанаа хийлээ.
Өдгөө 42 настай У.Мөнх-Эрдэнийн өрсөлдөгч түүнээс 23 насаар дүү “Хүннү” клубын тамирчин Ц.Очирхуяг байв.
Тэд 63.5 кг-ын жинд дөрвөн үед тулалдах ёстой байсан бөгөөд өрсөлдөгч тамирчны дасгалжуулагч татгалзсанаар У.Мөнх-Эрдэнэ мэргэжлийн боксын анхны ялалтаа авсан нь энэ юм.
У.Мөнх-Эрдэнэ боксын рингэнд хамгийн сүүлд 2022 оны УАШТ-ий алтан медалийн төлөө өрсөлдсөн гэв. Уг тулаанаас гадна 53.7 кг-ын жинд Болдбаярын Билгүүн, 63.3 кг-ын жинд Батсайханы Билгүүн нар ялалт байгууллаа. Тэмцээнийг Х.Хайнар, Б.Одсүрэн, Р.Чинбат, Д.Лхагвадорж нар дэнсэллээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.167.243
Олимтдийн хүрэл медальт, ДАШТ-ний хошой хүрэл медальт, Ави твийн аварга, Азийн наамдмын мөнгөн медальт, Гавьяат тамирчин У.Мөнх-Эрэдэнэ өчигдөр "мэргэжлийн боксийн анхны тулаанаа хийж яллаа. Тэрөөр "Хүннү" клубын тамирчин 19 настай Ц.Очирхуягтай өрсөлдөх байсан ч дасгалжуулагч нь татгалзсанаар У.Мөнх-Эрдэнэ ийнхүү ялалт авчээ
Хариулах