Таиландын Бангкокт болж буй Парисын олимпын эрх олгох боксын тэмцээний эрэгтэйчүүдийн 80 кг-ын жинд өрсөлдөж буй Г.Далай эхний даваанд Кенийн тамирчныг ялж, дараагийн тойрогт шалгарч үлдлээ.
Хуамарк спортын ордонд болох тус тэмцээнд өдөр болон орой гэсэн цагийн хуваарийн дагуу явагдаж буй. Эхнийх нь Улаанбаатарын цагаар 14:00 цагт, дараагийнх нь 19:30 цагаас эхлэх бөгөөд өнөөдөр Г.Далайгаас гадна гурван тамирчин тулалдах хуваарьтай байна.
Энэ тэмцээнээс эрэгтэй зургаан жинд 23, эрэгтэй долоон жинд 28 эрх олгох юм.
Монгол Улсыг төлөөлөн Бангкокт очсон тамирчид:
Эрэгтэй:
+92 кг - Х.Бекнур
92 кг - Н.Отгонболд
80 кг - Г.Далай
71 кг - О.Бямба-эрдэнэ
63.5 кг - Э.Цэндбаатар
57 кг - Х.Энх-амар
51 кг - Г.Ган-эрдэнэ
Эмэгтэй:
75 кг - Э.Эрдэнэтуяа
66 кг - Г.Бадмаараг
60 кг - М.Намуун
57 кг - Т.Болортуул
54 кг - М.Энхжаргал
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна