Азийн шилдэг клубүүдийн дунд зохиогдож буй “Win Streak Volleyball Invitational 2024” тэмцээнд оролцож буй Үндэсний дээд лигийн хоёр удаагийн аварга "Натур Мед Толун" клуб өнөөдөр эхний тоглолтоо Малайзын "Flying Falcon" багтай хийж байна.
Тэмцээнд Малайзын "Flying Falcon", Австралийн "Australian Volleyball Academy", Камбожийн "Visakha Volleyball team", Японы "Saitama Azalea", Тайваны "Long My Construction", Вьетнамын "Ho Chi Mingh City", Тайваны "Win Streak Volleyball" клубууд өрсөлдөж байгаа юм.
"Натур Мед Толун" клуб өнөөдөр 12.00 цагаас Малайзын “Flying Falcon” багтай тоглох бөгөөд доорх линкээр орж шууд үзэх боломжтой. Тэмцээн тавдугаар сарын 29-нөөс зургаадугаар сарын 2-ны хооронд үргэлжлэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна