ОХУ-Монгол-БНХАУ тээвэр, логистикийн хонгилыг хөгжүүлэх, үйл ажиллагааг нь эрчимжүүлэх зорилготой гурван улсын төлөөлөгчдийн уулзалт Хиагт хотод болжээ.
Уулзалт хуралдааныг ОХУ-ын Буриад улсын Ерөнхийлөгч Алексей Цыденов удирдсан байна. Тэрбээр хурлын үеэр хэлсэн үгдээ “Зүүн өмнөд Азийн орнуудтай хийх худалдааны хэмжээ цаашид жилээс жилд өснө. Манайхны өмнө нь бий болгосон тээврийн хонгилууд хэдийнэ ачааллаж, дээд цэгтээ хүрсэн тул шинэ, шинэ боломжууд хэрэгтэй байгаа. Энэ тал дээр Хиагт-Алтанбулаг хилийн боомт их ирээдүйтэй. Ерөнхийлөгч В.Путин ачаа тээврийн машины хил дээр саатах хугацааг 10 минутаас илүү гаргахгүй байх үүрэг даалгавар өгсөн. болгон багасгах үүрэг даалгавар өгсөн. Ингэснээр худалдааг хөгжүүлэх бүх нөхцөл бүрдэнэ. Манай экспортын бараа, импортын ачааг хилээр хурдан, ая тухтай нэвтрүүлэх нь бидний хувьд чухал бөгөөд ингэснээр тээвэрлэгчдэд аль болох хурдан бөгөөд тав тухтай хүргэх болно" гэж хэлжээ.
Талууд уулзалтын явцад Орос-Монгол-БНХАУ гурван улсыг холбосон тээврийн хонгилд ирэх сарын 1 гэхэд нэмж 50 ачааны машин гаргахаар тохирчээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна