М.Энхжаргал: Надад итгэл хүлээлгэн дэмжиж байсан Монголынхоо ард түмнээс уучлал хүсье

Zuv.mn
2024/08/03

"Парис-2024" олимпийн наадамд боксын төрлөөр эх орноо төлөөлөн оролцсон М.Энхжаргал ялагдал хүлээж, дараах тайлбарыг өглөө.

"Миний бие Мөнгөнцэцэг овогтой Энхжаргал нь 2011 оноос эхлэн өнөөдрийг хүртэл боксын спортоор хичээллэж ирсэн бөгөөд энэхүү спорт нь миний хувьд амьдралын минь салшгүй нэг хэсэг юм.

Энэ олон жилийн хүч хөдөлмөр, хичээл зүтгэлийнхээ үр дүнд хүн төрөлхтний эв найрамдлын бэлэг тэмдэг болсон Олимпын наадамд анх удаа оролцож Монголынхоо ард түмний итгэл найдвар, дэмжлэгт, шантралгүй хичээн зүтгэж, өөрт байгаа бүхий л нөөц боломжоо дайчлан, Олимпын алтан медалийг эх орондоо авч ирнэ гэсэн хүсэл зорилго тээж байсан билээ. Олимпын их наадамд маш хүнд 2 тулаанд ялалт байгуулж медалийн босгон дээр харамсалтайгаар тэмцээнээ өндөрлүүллээ.

Энэ ялагдал маань надад ихийг ойлгуулж, ухаарууллаа. Би улам шаргуу зүтгэж бэлтгэл сургуулилтаа эрчимжүүлж та бүхнийхээ итгэлийг алдахгүй ээ. Надад итгэл хүлээлгэн дэмжиж байсан Монголынхоо ард түмнээс уучлал хүсэж байна…

Монголын минь ард түмэн, МБХ-ны удирдлагууд, шигшээ багийн хамт олон, Алдар спорт хороо, Зэвсэгт хүчний 065-р анги, Монгол од ХХК болон гэр бүл ах дүү нартаа дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Монгол гэсэг нэрэн доор нэг зорилго тээн оролцож буй нийт баг, тамирчдадаа алтан соёмбот төрийн далбаагаа олонтоо мандуулахыг хүсье" гэжээ.



Сэтгэгдэл (2)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 96.241.139.47
    22 цагийн өмнө

    Uuchlal hush hereggui, chi chadah buhnee hiisen. Olympian horoo oligtoi setgel zuich ch baihgui, hooorhii heden tamirchid ni bor zurheeree oorsdiigoo buruutgaad. Yalagdal tamirchdiin buruu bish. Deeree zogiin baiguulaltgui, beltgel surguulilt baaz baihgui, tsalin hols baga, tamirchdaa demjih bodlogo baihgui baij yaj amjilt huseed bgaa um be! Tamirchid harin ch hooch chadah buhnee hiisen, bi ed naraar baharhaj bna.

    Хариулах
  • 66.181.181.150
    2024/08/07

    тэнэг өөр хүн явуулвал таарна улны царайлсан

    Хариулах