Албанийн нийслэл Тирана хотод болж буй бөхийн төрүүдийн олимпын бус жингийн ДАШТ-ий чөлөөт барилдааны эмэгтэйчүүдийн тэмцээн өчигдөр болж, медалийн төлөө өрсөлдөх бөхчүүд тодорлоо. Тэмцээнд оролцсон манай дөрвөн бөхөөс МУГТ Сүхээгийн Цэрэнчимэд аваргын төлөө шалгарч, Японы бөх, олимпын аварга Рисако Кинжотой байрилдахаар болсон бол 72 кг-ын жинд Зоригтын Болортунгалаг хүрэл медалийн төлөө барилдахаар болоод байна. Түүнтэй өрсөлдөх бөх торгуулийн тойргоос /Чех, Молдавын бөхчүүдийн ялсан нь/ гарч ирэх юм.
Манай бөхчүүдийн амжилт
55 кг-д Ч.Отгонтуяа Украины бөх Александра Хоменецед цэвэр ялагдсан.
59 кг-ын жинд С.Цэрэнчимэд Мексикийн Ривера Арриагаг 10:0, Канадын Лоуренс Борегарыг 8:8, Азербайжаны Алена Колесникийг 9:0, хагас шигшээд Энэтхэгийн Манси Мансиг 4:1 ялж, аваргын төлөө шалгарав.
Түүний өрсөлдөгч нь Японы олимп, дэлхийн аварга Рисако Кавай /Одоо Рисако Кинжо гэдэг нэрээр барилдаж байгаа/.
65 кг-д Т.Энхжин Хятадын Тця Лонгод 0:5 ялагдсан.
72 кг-д З.Болортунгалаг Шведийн Тиндра Шебергийг цэвэр, Унгарын Ноэми Сабадосыг цэвэр ялаад хагас шигшээд Жамиля Бакбергеновад (Казахстан) 6:8 ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдах болов.
Медалийн төлөөх барилдаан өнөөдөр 01:00 цагаас болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна