УИХ Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байгаатай холбоотойгоор уул уурхайн салбараас сонгогдсон гишүүд байр сууриа идэвхтэй илэрхийлж байна. Тэдний нэг болох УИХ-ын гишүүн Б.Уянга “Хөрөнгө орууладтын гэрээ байгуулаад хуулиа түүндээ зориулж өөрчилдөг биш, эхэлж хуулиа батлаад гэрээгээ хуульд нийцүүлж хийх Засгийн газрын байр суурийг дэмжиж байгаа. Гэхдээ ураны төсөл дуусах үйл явцын зохицуулалт хуульд байхгүй, журмаар явж байгаа учраас нэмэлт өөрчлөлт дээрээ оруулж ирэх нь зүйтэй. Хуулиа батлаад, хөрөнгө оруулалтын гэрээ маань энэ хуулийнхаа дагуу явчихвал Монгол Улс хамгийн өндөр өгөөжийг хүртэнэ. Гэхдээ, бид өөрсдийгөө ураны зах зээлийн том тоглогч болно гэж бодож, бусад улсуудыг өрсөлдөгч гэж харах хэрэгтэй.
Казахстан улс дэлхий дээр олборлож байгаа нийт ураны 43 хувийг эзэлдэг статистиктай. Гэтэл тэр улс жилд 2500 тонн уран олборлосон тохиолдолд АМНАТ 12 хувь. Дээр нь ураны исэл нь үнэтэй байх юм бол 2.5 хувийг нэмдэг. Нийлээд дээд тал нь 14.5 хувь гэсэн үг. Гэтэл манайх өсөн нэмэгдэх гэх мэт тусгай төлбөрүүдээ нэмээд 18 хувь байхаар хуулиндаа зааж өгөх гэж байна. Энэ бол ураны төсөлд хөрөнгө оруулах компани манайхыг нэг хараад, Казахстаныг нэг хараад манайхыг сонгохгүй байх шалтгаан болох гээд байна. Нэг талаар Монгол улс өгөөжөө дээд зэрэгтэй авах нь зөв ч дараа дараагийн хөрөнгө оруулалтыг хаах вий гэдэг болгоомжлол байна. Түүнийгээ чуулган дээр илэрхийллээ” гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
71.205.4.58
Bodoh l asuudlaa shuu Undraa gishuun uranium talaar yaagaad ugee helehgui baina ve? Uyanga gishuun, Undraagishuun 2 ch Tegshbayaraas arai l zangaragtai erdemted baih shuu
Хариулах66.181.161.178
Во ене күүкен каанаас тодорсон геленма вэ? каанаас ене ик куралд карцан ен манай Баянелгид ирчихэ казар дайлья
Хариулах103.71.101.81
Сайн л биздээ тэгээд Казахстанаа ухна биз
Хариулах