Гүйлтийн цаначин Б.Ганболд Канадад хүрэл медаль хүртлээ

Zuv.mn
2 цаг 55 минутын өмнө

Канад улсад болж буй пара цанын Америк тивийн цомын аварга шалгаруулах тэмцээний цанын сонгомол гүйлтийн 5 кг-ийн зайн /lw2-9/ уралдаанд Монголын тамирчин Батмөнхийн Ганболд хүрэл медаль хүртжээ. Б.Ганболд 17:57.7 минутын амжилт үзүүлсэн байна. 

Тэрбээр дасгалжуулагч Ж.Дашдондогийн хамт Канадад очсон бөгөөд маргааш 10 км-ын зайд уралдах бол дараа нь Норвегид болох УАШТ, Финландад болох   /ирэх сарын 17-23-нд болно/ Дэлхийн цомын цуврал тэмцээнд оролцох юм байна.

Б.Ганболд нь “Сочи-2014”, Пёнчан-2018”, “Бээжин-2022” өвлийн паралимпын наадмын оролцож байсан, "Азийн цом"-ын хүрэл медальтай тамирчин юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна