УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан өнөөдөр 10.00 цагаас "Их хуралдай" танхимд эхэллээ. Хуралдаанаар Засгийн газраас нэн яаралтай горимоор хэлэлцэх Төсвийн тухай хуульд нэмэлт оруулах тухай /цагалбар өөрчлөх/ хуулийн төслийг хэлэлцэж байна. Уг хуулийн төслийг өчигдөр үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэн дэмжсэн юм.
Хуулийн төсөлд төсвийн жил эхлэхээс өмнө төсвийн хуулийг хэлэлцэн батлах зохицуулалтыг тусгажээ. Энэхүү хуулийн төслийг баталснаар 2025 оны төсвийн хуулийн төслийг дахин өргөн мэдүүлж хэлэлцэх эрх зүйн орчин бүрдэх юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна