Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн Саудын Арабын Хаант Улсад хийж буй ажлын айлчлалын үеэр Шадар сайд бөгөөд Эрчим хүчний реформын Үндэсний хорооны дарга Т.Доржханд тус улсын "Acwa Power” компанийн захирал Mohammad Abunayyan-тай уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
"Acwa Power” нь дэлхийд ногоон эрчим хүчний хамгийн том хөрөнгө оруулагчдын нэг юм. Хамтарсан Засгийн газрын хэрэгжүүлэх эрчим хүчний төслүүдэд "Acwa Power” компани хамтарч ажиллахаа илэрхийлж, ойрын хугацаанд яриа хэлэлцээ эхлүүлэхээр тохиролцлоо.
"Acwa Power” компани нь улс орнуудад ногоон эрчим хүчний чиглэлээр санхүүжилт олгодог бөгөөд Бүгд Найрамдах Узбекистан улсад гэхэд 16.0 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж ногоон эрчим хүчээр дотоодын хэрэгцээгээ хангах, цаашлаад экспортод гаргах боломж олгожээ.
Хамтарсан Засгийн газрын Эрчим хүчний реформ гадны том хөрөнгө оруулагчдын анхаарлын төвд орсноор богино хугацаанд дотоодын эрчим хүчээ бүрэн хангах, дунд урт хугацаандаа экспорт хийх боломжтой болно.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна