"Шар гэгээ" Австралийн Олон үндэстний кино наадмын шилдгээр шалгарлаа

Х.Батсайхан
12 цаг 55 минутын өмнө

Зохиолч Ш.Гүрбазар, найруулагч Б.Батдэлгэр нарын бүтээл “Шар гэгээ” МУСК Австралийн Перт хотноо болсон Олон улсын олон үндэстний кино наадам (IMFF)-аас “Оны шилдэг бүрэн хэмжээний уран сайхны кино”-гоор шалгарч, шагнал хүртжээ.

Энэхүү кино наадам нь жил болгон зохион байгуулагддаг бөгөөд улс үндэстний ялгаатай байдлыг тодруулж харуулахыг эрмэлздэг юм байна. Шилдэг бүтээлийн шалгаруулалт өнгөрсөн аравдугаар сараас эхэлж,

-Шилдэг богино хэмжээний драмын кино

-Шилдэг богино хэмжээний баримтат кино

-Шилдэг бүрэн хэмжээний уран сайхны драмын кино

-Шилдэг бүрэн хэмжээний баримтат кино гэсэн дөрвөн номинациар шилдгүүдээ тодруулсан байна.

“Ойрад” театр, Архангай аймгийн хөгжимт драмын театр зэрэг хөдөө орон нутгийн театрт 10 гаруй жил ажилласан найруулагч Бямбасүрэнгийн Батдэлгэрийн дэлгэцийн анхны бүтээл 2023 онд дэлгэцэнд гарснаасаа хойш ийнхүү маш амжилттай явж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна