Францын Пари Сен Жермен багийн араб эзэд Английн Премьер лигийн “Ливерпүүл” багийн довтлогч Мохамед Салахт долоо хоногийн 500,000 еврогийн цалинтай гурван жилийн гэрээ санал болгожээ.
Францын сэтгүүлч Ромен Колле Годены бичсэнээр, Парисын баг египет довтлогчтой ирэх зун гэрээ байгуулах санаатай байгаа гэнэ. “Ливерпүүл” харин довтлогчоо авч үлдэхийн тулд долоо хоногийн 400,000 ам.долларын цалинтай хоёр жилийн гэрээ санал болгох төлөвтэй байгаа аж. Мо Салахын багтайгаа байгуулсан гэрээ ирэх зун дуусах юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
66.181.189.29
Энэ худлаа мэдээ байх аа. Долоо хоногт 500 зуун мянга еврогийн цалинтай бол хахаж үхнэ биз дээ. Эсвэл манай хөлбөмбөгчид гэж энэ хүний хөлийн чигчий хуруунд хүрэхгүй амьтад бдаг юм уу.
Хариулах202.9.47.1
Ийм дэмий хэрэгцээгүй спортод асар их мөнгө зарцуулж байхаар франц иргэд болон улсынхаа эдийн засагт зарцуулмаар юм.
Хариулах