БНХАУ-ын хамгийн хүйтэн цэг болох ӨМӨЗО-ны Хөлөнбуйр сумын Аулунгуяд зохион байгуулсан “Гэнхэ марафон 2024” /Cold Pole Marathon of China 2024/өвлийн хагас марафон гүйлтийн тэмцээн өнгөрсөн сарын 29-ний өдөр болжээ.
Тус тэмцээнд манай улсаас эрэгтэй, эмэгтэй нийт найман тамирчин оролцсоноос Зэвсэгт хүчний 327 дугаар ангийн тамирчин, олон улсын хэмжээний мастер Г.Уугантуяа алтан медаль хүртэж, төрийн дууллаа эгшиглүүлсэн байна.
Г.Уугантуяа өмнө нь 2018 онд Тайванийн Тайпэйд болсон 24 цагийн гүйлтийн Азийн аварга шалгаруулах тэмцээнд VII байр, мөн онд Дорнод аймагт болсон 225 км-ийн олон өдрийн гүйлтийн тэмцээнд хоёрдугаар байрт шалгарч байжээ.Түүнчлэн Зэвсэгт хүчний 0327 дугаар ангийн ахлах ахлагч Л.Амардэлгэр эрэгтэйчүүдийн ангилалд мөнгөн медаль хүртсэн байна.
11 дэх удаагаа зохион байгуулсан өвлийн марафоны 21 км-ийн зайд 1500 тамирчин өрсөлджээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна