Монголын сагсанбөмбөгийг чимэх Демаркус Казинс гэж хэн бэ

Х.Батсайхан
4 цаг 23 минутын өмнө

Хойд Америкийн Үндэсний сагсанбөмбөгийн холбооны “Голден Стэйт Уорриорз”, “Финикс санс”, “Хьюстон Рокетс” зэрэг том багт тоглож байсан Демаркус Казинс Монголын сагсанбөмбөгийн Үндэсний дээд лигийн “Сэлэнгэ бодонс” багт тоглох болсон билээ.

ҮСБХ-ны “Бүх оддын тоглолт”-д дөрвөн удаа оролцож байсан, 2016 оны Риогийн олимпын аварга тэрбээр өнөөдөр Монголын сагсанбөмбөгийн лигт тоглосон хамгийн өндөр амжилттай сагсанбөмбөгч болох гэж байна.

ДеМаркус Казинс Алабама мужийн Мобайл хотод зургаан хүүхэдтэй айлын бага хүү нь болж төржээ. Зургаан наснаасаа Америк хөлбөмбөгөөр хичээллэж, NFL-д тоглоно гэж мөрөөддөг байсан аж.

Демаркус үеийнхнээсээ өндөр байсан тул  наймдугаар ангид байхад дунд сургуулийн сагсанбөмбөгийн багийн дасгалжуулагч түүнийг бэлтгэлдээ урснаар сагсанбөмбөг тоглох болжээ. Ээж Моника нь хүүгээ хүнд хэцүү хөлбөмбөгийн спортоор хичээллэж байгаад гэмтэх вий гэж санаа зовдог байсан тул сагсанбөмбөгөөр хичээлэхийг нь дэмжсэн явдал Демаркусын сонголтод нөлөөлжээ. Ахлах сургуулиа төгсөх үедээ тэрбээр Америкийн хамгийн ирээдүйтэй сагсанбөмбөгчдийн нэг гэж тооцогддог болсон байжээ.

“Лефлор” ахлах сургуулийг төгссөн Демаркус Кентаккигийн их сургуульд элсэж, сагсанбөмбөгийн багт нь тоглох болсноор ҮСБХ-нд элсэх боломжтой болсон. 


Улмаар 2010 оны Драфтын №5-аар “Сакраменто кингз” багт сонгогджээ. Энд долоон улирал тоглохдоо тэрбээр “Бүх оддын тоглолт”-д оролцож, АНУ-ын шигшээд багтан “Рио 2016” олимпын наадамд түрүүлсэн юм.

Олимпын дараа “Нью Орлеан Хорнетс” багт очиж хоёр улирал тоглоод “Голен Стэйт уорриорз”-д очиж, түүнээс хойш “Хьюстон Рокетс”, “Лос Анжелес Клипперс”, “Милуоки бакс”, “Денвер Наггетс” зэрэг багуудад тоглосноор тэрбээр 2022 онд ҮСБХ-г орхижээ.

Тэрбээр 2022-2023 онд Пуэрто Рикогийн багт тоглож, өнгөрсөн жил “Тайвань мустангс” багт хүчин зүтгэж байгаад “Сэлэнгэ бодонс”-д тоглохоор болж байна. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна