УИХ-ын гишүүн Д.Пүрэвдаваагаас цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
Д.Пүрэвдаваа: "Төр дагасан нөхдүүд нь давуу байдал олж авч байна. Нэг ёсондоо шударга өрсөлдөх боломжийг нь хаачихсан. Манай төрийн уялдаа холбоо маш ойлгомжгүй сул байдаг. Мөн татварын орчин бүх ААН, иргэдэд ижил тэгш үйлчилдэггүй.
Аман дээрээ баахан бодлогын бичиг баримт дээр төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлнэ, дэмжинэ гэж үргэлж ярьдаг. Гэвч нэг нь ч хэрэгждэггүй. Бид хуулиндаа нарийн тодорхой заалтуудыг тусгаж өгөх хэрэгтэй.
Эрх баригчдад дагаар ороогүй компаниудыг хохироох ажил явж байгаа бол дарангуйлал. Хөрөнгөө гаргаад бүтээн байгуулалт хийсэн ААН-үүдийн 34 хувийг дээрэмдээд байж болохгүй шүү дээ" гэв.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна