Төв аймгийн Эрдэнэ суманд түймэр гарчээ

Zuv.mn
9 цаг 14 минутын өмнө

Төв аймгийн Эрдэнэ сумын Чулуут багийн "Ар мухар" гэдэг газар хээрийн түймэр гарсан талаар Онцгой байдлын байгууллагад өнөөдөр 12:30 цагт дуудлага иржээ. Уг дуудлагын дагуу аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид болон орон нутгийн иргэд унтраахаар ажиллаж байна.

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар дулаарч, хуурайшилт нэмэгдэж, ой, хээрийн түймрийн эрсдэл өндөр болж байна. Иймд иргэд та бүхэн цогтой үнс нурмыг зориулалтын саванд хийх, түймрийн эрсдэлтэй сумдад зорчихдоо татсан тамхиа бүрэн унтраах, автомашины бүрэн бүтэн байдлыг хангах, хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг Онцгой байдлын байгууллагаас онцгойлон анхааруулж байна.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна