Б.Пүрэвдорж: Ард түмэн нус, нулмистайгаа хатаж, зовлон зүдгүүр туулж тогны мөнгөө байгаа шүү, Б.Чойжилсүрэн сайд аа

Zuv.mn
2025/03/28

Өнөөдрийн УИХ-ын чуулганы үеэр УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж эрчим хүчний салбарт шүүмжлэлтэй хандаж байгаагаа хэлж, байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Эрчим хүчний салбарт байгаа мөсөн уул, авлигачин, луйварчин, түшмэдүүд, тендерийн хулгайч нараасаа салаагүй цагт эрчим хүчний үнэ чинь буухгүй.

 Авлигачин хулгайч нарын үйлдлээс өссөн цахилгааны үнэ дээр монголын ард түмэн нус, нулмистайгаа хатаж, зовлон зүдгүүр шаналалтайгаа та нарын төлбөрийг төлж байгаа шүү. 

200.000 төгрөг төлдөг байсан жирийн иргэд 800.000-900.000 төгрөг төлдөг болж байгаа шүү дээ. Энэ цахилгааны төлбөрийг төлөхийн тулд залуус нь хэд, хэдэн аппликейшн дамжуулан зээл ахин дахин авдаг. 

Ахмадууд нь зээл, тэтгэврийнхээ мөнгөө бүгдийг нь өгдөг болж байгаа. Тийм учраас Б.Чойжилсүрэн сайд аа, дотоод аудитаа хурдан соль. Тэр дотроо байгаа луйварчингуудаасаа сал. Тэгж байж цахилгааны үнийг бууруулах, ард түмэндээ өгөх ажлуудаа хий" гэлээ.




Сэтгэгдэл (4)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.161.182
    7 цагийн өмнө

    Чойжилсүрэнгээ мөнгөжүүлэхийг эрхийг Оюунэрдэнэ өгсөн шүү иргэд сөхөрлөө ахиад яах гэжаагаан новшнууд

    Хариулах
  • 66.181.179.50
    Өчигдөр

    Шөнийн тарифын хөнгөлөлтыг 5 сарын 1 хүртэл хөнгөлж өгөөч ээ

    Хариулах
  • 66.181.179.50
    Өчигдөр

    Яг үнэн ярьж байна. Цахилгааны төлбөрөө бүрэн хурааж чадахгүй байгаа шүү. Төлдөг айлууд нь өндөр төлөөд, байцаагчдаа авилга өгөөд төлбөрөө бага төлдөг айл, албан газрууд олон шүү

    Хариулах
  • 66.181.179.50
    Өчигдөр

    ЭРЧИМ хүчинд тендер авч хүссэн бараагаа шахдаг байнгын ХҮМҮҮС байгаа. ЭРЧИМ хүчний зарцуулалтыг бүрэн тоолууржуулж чадаагүй дээ. АВЛИГАЧИД энэ салбарт байгаа.

    Хариулах