СОР17: Цэнхэр бүсэд 15 мянга гаруй хүн бүртгүүлж, 167 улсын төлөөлөгч Монголд ирээд байна

Х.Есү
55 минутын өмнө

2026 оны наймдугаар сарын 17-ны өдрийн байдлаар UNCCD COP17-ын Цэнхэр бүсэд 15,107 хүн бүртгүүлсэн, оролцогчдын бүртгэл үргэлжилж байна. 

COP17-той холбоотойгоор зочид буудлуудад нийт 9,736 room night буюу өрөө-хоногийн захиалга хийгджээ. Мөн Цэнхэр бүсэд давхардсан тоогоор нийт 23,162 удаагийн нэвтрэлт бүртгэгдэж, 1,355 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна.

Хурлын талбайн эрүүл мэнд, аюулгүй байдал болон үйлчилгээний хүрээнд 49 хүн анхны тусламж авч, эд зүйлээ мартсан, гээсэн 20 тохиолдол бүртгэгджээ. Энэ өдөр галын болон аюулгүй байдалтай холбоотой дуудлага бүртгэгдээгүй байна. Өчигдрийн байдлаар 167 улсын төлөөлөгч Монгол Улсын хилээр нэвтэрчээ.

COP17-ын бүртгэл, зочин төлөөлөгчдийн хөдөлгөөн болон хурлын талбайн үйлчилгээ, зохион байгуулалтын мэдээлэл өдөр бүр шинэчлэгдэн гарч буй юм. 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна