СОР17 хурал хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр “ногоон бүс”-ийн нээлт болсон юм. Уг асуудалтай холбогдуулан бид СОР17-ыг зохион байгуулах үндэсний хорооны дэргэдэх ажлын албаны дарга Б.Гантуяатай ярилцлаа.
Тэрбээр, “СОР17 хурал амжилттай болж байна. 197 орны төлөөлөгчид 12 өдрийн турш байгаль орчин, газрын доройтол зэрэг өдөр тутмын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэр гаргана.
Өнөөдөр ногоон бүсийн нээлт эхэлж байна. Үүний гол зорилго нь хэлэлцээрүүдээс гадна Монгол Улсад байгаль орчныг эерэг байлгах ямар шийдлүүд гарч байна, ямар төсөл хөтөлбөрийн хүрээнд асуудлаа шийдвэрлэх вэ гэдгийг ярилцана. 300 орчим төслийн санал хүлээн авсан. Үүнийг нээлттэйгээр танилцуулсан.
COP17 хурлаар асуудлыг хэлэлцээд орхихгүй. Хурлын үеэр ярилцсан асуудал, шийдэл, төслүүдийг хийж хэрэгжүүлээд хянаад явна" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна