П.Сайнзориг: Төрийн алба данхайж, төсвийн үр ашиггүй зардал нэмэгдэж байгаа асуудлаар Ерөнхий сайдад асуулт тавилаа

С.Гандэлгэр
2025/03/28

УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Б.Энхбаяр, З.Мэндсайхан нар зөвлөл, хороо, комисс зэрэг байгууллагууд байгуулах замаар төрийн алба данхайж, төсвийн үр ашиггүй зардал нэмэгдэх байдал нэмэгдэж байгаа асуудалтай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд асуулт тавьжээ.

Энэ талаар УИХ-ын гишүүн П.Сайнзориг "Хуулиар чиг үүргийг нь тодорхойлоогүй, Засгийн газрын гишүүн, яам, агентлагийн чиг үүрэгтэй давхардсан зөвлөл, төв, хороо, комисс зэрэг нэршилтэй байгууллагуудыг байгуулах замаар төрийн алба данхайх, төсвийн үр ашиггүй зардал нэмэгдэх байдал нэмэгдэж байна. Төрийн өмчит компани, банк, улсын үйлдвэрийн газарт “бүтээмжийн менежер”, “хяналтын менежер” гэх нэршил бүхий дэд, орлогч дарга /захирал/-ын статустай албан тушаалыг бий болгож, томилон ажиллуулж байгаа нь Төрийн хэмнэлтийн тухай нийцэж байгаа эсэх талаар иргэд, олон нийт шүүмжлэлтэй хандаж байна. Иймд уг асуудлаар УИХ-ын гишүүн Б.Энхбаяр, З.Мэндсайхан нарын хамтаар хуульд заасан бүрэн хүрээнд эрхийн асуулт тавилаа" гэв. 




Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.