Дундговь аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун, Засаг даргын орлогч Ц.Ариунбаяр болон аймгийн Онцгой комиссын зарим гишүүд өнөөдөр Онцгой байдлын газарт ажиллалаа.
Дундговь аймгийн хэмжээнд 2024 онд нийт 120 удаагийн аюулт үзэгдэл, осол бүртгэгдэж, 26 хүний амь нас, аж ахуйн нэгж, байгууллага, иргэдийн 3,2 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалжээ.
Мөн 2024 оныг 2023 онтой харьцуулж үзэхэд аюулт үзэгдэл, ослын дуудлага 25% өссөн, аварсан хүн 67% өссөн, аварсан хөрөнгө 47% өссөн, харин учирсан хохирол 2.5 дахин буурсан үзүүлэлтэй байна.
Нийт 120 гамшиг, аюулт үзэгдэл, ослоор онцгой байдлын байгууллагаас давхардсан тоогоор 462 хүн, 116 техник хэрэгсэл, мэргэжлийн ангиас 365 хүн, 128 техник хэрэгсэл ажилласан байна.
Онцгой байдлын газарт ажиллах үеэрээ аймгийн Засаг дарга С.Мөнхчулуун цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагаа, бодлого чиглэлд дэмжлэг үзүүлэн ажиллахаа илэрхийлэв.
Мөн гамшгийн эрсдэлийг бууруулах, холбооны бэлэн байдлыг хангах зорилгоор 60,000,000 төгрөгийн тоон радио станцын тоног төхөөрөмжийг шийдвэрлэхээр боллоо.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна