УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан “Боомтыг олон улсын жишигт нийцүүлэн төрөлжүүлэн хөгжүүлэх, боомтын хяналт, аюулгүй байдлыг хангах, байгууллагуудын ажлын уялдаа, татварын зохицуулалт, дэд бүтэц, логистикийн үйлчилгээ, боомтын захиргаанаас орон нутгийн хөгжилд үзүүлэх дэмжлэгтэй холбоотой үйл ажиллагаанд дагаж мөрдөж байгаа дүрэм, журам, хууль эрх зүйн зохицуулалтуудыг судлан, санал, дүгнэлт гаргах, холбогдох шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг” өнөөдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээхүрэн боомтод ажиллаж байна.
Энэ талаар УИХ-ын гишүүн У.Отгонбаяр “Шивээхүрэн боомтод “Боомтын сэргэлт”-ийн хүрээнд хийгдсэн шинэчлэл, бүтээн байгуулалтын ажлыг төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааны хүрээнд богино хугацаанд амжилттай гүйцэтгэж чадсан. Энэ нь боомттой бүс нутгуудад сайн жишиг, шилдэг туршлага болж байгаа юм.
Миний бие энэхүү ажлын хэсгийг ахлан ажиллаж байгаа бөгөөд Төр болон хувийн хэвшлийн байгууллагын танилцуулгыг сонсож, хийсэн ажлуудын туршлагыг бусад боомттой аймгуудад нэвтрүүлэх зорилгоор Шивээхүрэн боомтыг сонгож ажлын хэсгийг хуралдуулж байна” гэв.
Ажлын хэсгийн хуралдаанд :
УИХ-ын дэд дарга Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн, Боомтын сэргэлтийн үндэсний хорооны дарга Б.Тулга, УИХ-ын гишүүн, ХББОС-ын сайд Ж.Батсуурь, УИХ-ын гишүүн Э.Болормаа, Б.Уянга, Г.Хосбаяр, Л.Соронзонболд нарын гишүүд оролцож байна. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд асан, Засгийн газрын Тусгай үүрэгт элчин сайд С.Баяр, Монгол Улсын Ерөнхий сайдын ахлах зөвлөх Д.Амгаланбаатар, ЗТХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, Хилийн боомтын захиргааны дарга Б.Батхишиг, Монгол Улсаас БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод суух Ерөнхий консул Ш.Оргил, Өмнөговь, Сүхбаатар аймгийн удирдлагууд болон гааль, хилийн цэргийн төлөөллүүд томилолтоор ажиллаж байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.70.44.46
Эрэвгэр дэрэвгэрийн хулгайч Сэлэнгийн Ш.Оргил бас Ерөнхий консул гэнэ ээ, хулгай хийвэл дээш дарга болдог манай нийгэм ч болохоо байж дээ,
Хариулах