Өнөөдөр /2025.03.31/ УИХ дахь намын бүлгүүдээс гадна УИХ-ын чуулган хуралдах товтой байна. Хуралдаанаар Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайлан болон Монгол Улсын хөгжлийн 2024 оны төлөвлөгөөний гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэх бөгөөд өнгөрөгч баасан гарагт дээрх асуудлыг эл өдөр хэлэлцэхээр хойшлуулаад байсан юм.
Д/Д | ХУРАЛДААН | ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ | ЦАГ | ТАНХИМ |
НЭГ.НАМЫН БҮЛГИЙН ХУРАЛДААН | ||||
1 | Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан | 15.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
2 | Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгийн хуралдаан | 15.00 | “Их Эзэн Чингис хаан” | |
ХОЁР.АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (I) | ||||
1 | Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо | Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 17.00 | “Их засаг” |
АЖЛЫН ХЭСГИЙН ХУРАЛДААН (II) | ||||
1 | УИХ-ын даргын 2024 оны 115 дугаар захирамжаар байгуулагдсан | Иргэний хуулийн хэрэгжилттэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.00 | УИХ-ын Тамгын газрын нэгдүгээр байр |
2 | УИХ-ын даргын 2024 оны 76 дугаар захирамжаар байгуулагдсан | Төрөөс хүний эрх, эрх чөлөө, хүүхдийн язгуур эрхийг эн тэргүүнд хангахуйц эдийн засаг, нийгэм, хууль зүйн болон бусад баталгааг бүрдүүлэх зорилгоор Монгол Улсын нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож байгаа цахилгаан дугуй (суррон), скүүтерийн хэрэглээг зохицуулах талаар санал, дүгнэлт гаргах, холбогдох хууль болон Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан | 16.30 | “Үндсэн хууль” |
ГУРАВ.ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН | ||||
1 | 10.00 | “Их хуралдай” |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна