"Х.Баттулга "Төгрөг нуур" стратегийн ордыг Хятадуудад зарсан асуудлыг ярих цаг болсон"

Zuv.mn
Өчигдөр 12 цаг 36 минут

Ерөнхийлөгч асан Х.Баттулга "Төгрөг нуур" стратегийн ордыг Хятадуудад зарсан талаар ноцтой мэдээллийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал зарлалаа.

 "Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай нэр холбогддог "Төгрөг" нуурын ордыг одоо ярих цаг болсон. Тэр орд 250 сая доллараар дөрвөн гадаадын иргэнд зарагдсан нь Хонконгийн сайт дээр байна" хэмээсэн нь анхаарал татаж байна .

Тэрбээр өнөөдөр "Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хэсгийг миний бие ахалж байгаа. 2007 онд тогтоол гарсан. 15 ордыг стратегид бүртгэж, жилийн дараа нэгийг нэмсэн. Дахиад 39 ордыг стратегийн ордод бүртгэ гэдгийг УИХ шийдчихээд байхад 18 жил хав дарсан. 

Энэ хугацаанд энэ ордуудыг гадаадын иргэдэд зарсан, үрсэн, ашиг хонжоо олж, оффшор руу аваачиж хийсэн. Одоо энэ танхимд сууж буй хүмүүсийн манлайлал бас хэрэгтэй. Төрийн тэргүүн байсан Х.Баттулга Үндэсний баялгийн сангийн хуулиа хэрэгжүүлж ордуудын 34, 51 хувийн төрд авъя гээд хөдөө орон нутгаар яриад явж байгаа. 

Үгээрээ биш үйлдлээрээ үзүүлэх хэрэгтэй. Тантай нэр холбогддог "Төгрөг нуур"-ын ордыг бид ярих цаг ирсэн" гэв.



Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.190.28
    Өчигдөр

    Новшийн хулгайч нараа та нар бол бүгд хулгайч нар бүгд шоронгийн хадааснууд болох ёстой.Адт түмэн авах юумаа авбал ёстой.

    Хариулах
  • 202.126.88.127
    Өчигдөр

    Женко ч хэцүү гар даа...

    Хариулах
  • 66.181.189.119
    Өчигдөр

    Женко гэж хар массын тархийг угаасан хамгийн том хулгайч байнаа Учрал яг хэлж бн Оюунэрдэнэ Хүүк айгаад дуугарч чадахгүй байгаа юмуу шалгаж хууль бус юм бол хурааж ав

    Хариулах