“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хяналт-шинжилгээ, үнэлгээний шалгуур үзүүлэлт, хүрэх түвшинг тус тус баталсан.
Тус бодлогын баримт бичигт Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, Эдийн засаг, Засаглал, Ногоон хөгжил, Амар тайван аюулгүй нийгэм, Бүс, орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэсэн үндсэн 9 зорилгын хүрээнд 47 зорилт дэвшүүлж, 243 арга хэмжээ, хяналт-шинжилгээ, үнэлгээний 95 шалгуур үзүүлэлтийг тусгасан.
“Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх таван жилийн үндсэн чиглэл”-ийн хэрэгжилтийг төрийн байгууллагууд тайлагнасан байдлыг үзэхэд, 115 арга хэмжээний хэрэгжилтийг өссөн дүнгээр, 106 арга хэмжээний биелэлтийг тухайн жилийн буюу 2024 оны хэрэгжилтээр, 22 арга хэмжээний хэрэгжилтийг 2023-2024 оны дүнгээр тайлагнасан байгаа тул тухайн жилийн хэрэгжилтийг өмнөх онуудын хэрэгжилттэй харьцуулан хянах байдлаар өссөн дүнг тооцож, хяналт-шинжилгээ, үнэлгээ хийсэн талаар мэдээлэв.
Энэ үеэр УИХ-ын П.Сайнзориг "Намын томилгоогоор маш өндөр цалинтай юу ч хийдэггүй менежер нэртэй дарга нар бий болчихсон байна.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна