ЗГХЭГ-ын дарга Н.Учрал УИХ-ын чуулганы үеэр Ерөнхийлөгч асан Х.Баттулгыг "Төгрөг" нуурын ордыг Хятадуудад зарсан гэх мэдээллийг ил болгосон.
Уг асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдиннямаас тодрууллаа.
Тэрбээр, Монгол Улс даяар тойроод л байгалийн баялгийг ард түмэнд өгөх ёстой гэж яриад байгаа энэ хүн өөрөө "Төгрөг" нуурын ордыг Хятадуудад зарсан нь үнэн Энэ орд бол Монголд томдоо тооцогддог дээрээсээ хоёрт ордог орд шүү.
Хаа байсан 2010 оноос эхлээд нь энэ ордыг 250 сая доллароор зарсан гээд шуугьж л байсан. Х.Баттулгын бизнесийн хамтрагч нь гээд хүн нийлээд л энэ стратегийн том ордыг хулгай хийгээд авчихсан.
Өмнө нь хүмүүс зөндөө л энэ хулгайн асуудлыг ярьсан. Гол нь мөнгөтэй хүмүүс чинь энэ хулгайгаа нуучхаад байна шүү дээ.
Ер нь стратегийн ордуудын байгалийн баялгийн үр өгөөжийг ард түмэнд өгье гэж байгаа бол бүгдийг нь их хуралд зэрэг оруулж ирэх хэрэгтэй. Бүгдэд нь нэг зарчмаар хандах хэрэгтэй.
"Төгрөг" нуурын орд гурван тэрбум тонны нөөцтэй орд. Тиймээс Монголын эдийн засагт том хэмжээний нөлөөллийг үзүүлэх стратегийн орд мөн байхгүй юу.
Эцэст нь хэлэхэд, хулгай ч л хулгайчийг бариарай гэж хамгийн чанга хашхирдаг шүү" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.55.188.124
Салаавч Дамдинням MCSн л гар хөлшдээ
Хариулах66.181.179.183
Баттулга гэж хүн яасан ханаж цаддаггүй бэрд вэ
Хариулах