Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар Нийслэлийн Бүртгэлийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана гэдгийг мэдэгдлээ.
Тэрбээр, Нийслэлийн Бүртгэлийн газар, Нийслэлийн хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газрыг татан буулгана.
Дүүрэг бүрт энэ чиг үүргийг хэрэгжүүлж байгаа газар, хэлтэс бий. Тухайн нэгжийг харьяа агентлаг нь удирдлага, арга зүйгээр хангаад явах бүрэн боломжтой.
Цаашид бид шинэ орон тоо албан тушаал дахиж үүсгэхгүй. Төр өөрөө чадварлаг цомхон бүрэлдэхүүнтэй байх ёстой гэдэг зарчим руугаа явъя.
Нийслэлийн гэх тодотголтой энэ хоёр байгууллага мэдээлэл дамжуулах л үүрэгтэй ажиллаж байна. Бид өнөөдөр төрийн хэмнэлт гэж ярьчихаад чиг үүргийн давхцалтай ийм бүтэц байлгаад байж таарахгүй. Төрийн алба цомхон, чадварлаг байх ёстой. Энэ хүрээнд зарим төслийн нэгжүүдийг ч татан буулгах ажил эхлүүлнэ" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.71.100.82
өөр давхардсан чиг үүрэгтэй газрууд байгаа шүү
Хариулах103.57.94.24
Яриад амлаад хэрэгжүүлдэг бол хамгийн зөв шийдвэрийн эхлэл байна, ийм давхцал бусад чиг үүрэгт ч их бий дээ
Хариулах139.5.219.101
Зөв2. Дэмжинэ
Хариулах66.181.179.183
зөв2 аль эрт хийх байсан юм
Хариулах66.181.186.80
зөв дэмжиж байна
Хариулах