Монгол Улсын Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Л.Гантөмөрөөс цаг үеийн асуудлаар тодруулга мэдээлэл авлаа.
-Засгийн газраас төрийн өмчит үйлдвэрийн газруудад бүтээмжийн менежер, хяналтын менежер тавихаар болсон. Менежер гэх статустай 400 гаруй алба хаагч байна. Зарим ТӨҮГ-т гурван орлогч байна гэх мэдээлэл байна. Ер нь Ардчилсан намаас хэдэн хүн томилогдож байгаа вэ?
-Яг ардчилсан намаас хэдэн хүн томилогдсныг би хэлж мэдэхгүй байна. Манай намаас 5-10 орчим хүн л томилогдсон байх. Ер нь зарчмын хувьд төр өөрөө харъяанд байгаа компаниудаа хянахгүй бол тэнд хулгайн асуудал хэтэрсэн гэдгийг ард түмэн хэлж байгаа.
Дээр нь компаниудын бүтээмжийг сайжруулах, эсвэл татан буулгах шаардлагатай. Нэг үгээр хэлбэл Засгийн газар өөрөө компаниуд дээр очиж ажиллаж байна гэсэн үг. Улс төрийн томилгоо явсан. Тэд компаниудын менежментийг сайжруулах үүрэгтэй хүмүүс.
Энэ бол урт хугацааны зүйл биш. "Эрдэнэс Монгол"-д уул уурхайн компаниудын нэгдэл байна. "Эрчист Монгол"-д дэд бүтцийн салбаруудын нэгдэл байна. Энэ хоёр дээр үр ашигтай компаниудаа нэгтгэе л гэж байгаа" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна