УИХ-ын гишүүн Ж.Золжаргалаас 2025 оны төсвийн талаар зарим зүйлсийг тодрууллаа.
Тэрбээр, Нүүрсний үнэ өсөхгүй, дахиад ч буурна. Хоёр долоо хоногийн өмнө авсан үнийн мэдээллээр бол нүүрсний үнэ дахиад 10-15 орчим хувиар унана гэсэн. Улирлаа дагаад хэрэглээ өсөж буурдаг зүйл бий л дээ. Гэхдээ үнэ дахиж өсөхгүй.
Үнийн дүнтэй холбоотойгоор орлого тасалдаж байгаа учраас төсвийн тодотголын асуудал яригдах ёстой гэж бодож байна.
Манай улс 80 сая тонн нүүрс гаргах боломж байгаа. Гэхдээ худалдан авагч хэр ихийг авахаас шалтгаална шүү дээ. Хил холболтоо хийснээр нүүрсний экспорт нэмэгдэнэ гэж яриад байгаа шүү дээ. Гэвч экспортыг тэр нүүрс авч байгаа тал чинь л их бага гаргахыг шийдвэрлэнэ шүү дээ.
-Стратегийн ордуудын 34 хувийг төр авна гэдэг зүйлийг ярьж байна. Энэ асуудал дээр та ямар байр суурьтай байна вэ?
-Эхлээд стратегийн ордын тодорхойлолт, хөрөнгийн хязгаарыг тодорхой болгох хэрэгтэй. Үүний дараа хувиа авах асуудлыг ярих хэрэгтэй.
-Мэдээлэл технологийн үндэсний паркын асуудал шүүхээр шийдвэрлэгдлээ. IT салбарт үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудаа хэрхэн дэмжиж анхаарч ажиллах вэ?
-Манай төрийн цахим үйлчилгээний газар гэж байна. Мөн нийтийн мэдээллийн аюулгүй байдлын төв байна. Эдгээр газруудад өөрсдийн гэсэн байр байхгүй түрээслээд явж байдаг.
Гэтэл төрийн эзэмшлийн гоё талбайг төрийн байгууллага нь 500-600 мянган төгрөгөөр түрээслэдэг. Энэ чинь байж болохгүй зүйл л дээ. Мэдээлэл технологийн үндэсний паркаас Өргөө 2 кино театрыг чөлөөл гэсэн анхан шатны шүүхийн шийдвэр гарсан байна лээ.
Гэхдээ цаад хүмүүс нь давж заалдах шатны шүүх рүү явж магадгүй л байх. Өргөө кино театр тэр байгууллагаас гарах ёстой" гэлээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Сэтгэгдэл бичигдээгүй байна