УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хороо ирэх лхагва гарагт /2025.04.09/ хуралдах товтой байна. Хуралдаанаар УИХ-ын чуулганыг удаа дараа тасалсан Х.Баттулгад хариуцлага тооцох, УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нараг цахим сүлжээнд илэрхийлсэн ёс зүйн зөрчил гаргасан хэмээн үзэж, асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ.
Х.Баттулгын хувьд 32 удаа хуралдсан намрын чуулганыг 16 удаа тасалж, 6 удаа чөлөө авч, 4 удаа эмнэлгийн чөлөө авч, нэг удаа гадаад томилолттой байсан бөгөөд нийт 26 удаагийн хуралдаанд суугаагүй зөрчилтэй.
Түүнд төлөвлөсөн хариуцлагын талаар Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар “УИХ-ын гишүүн Х.Баттулгын цалингийн 20 хувийг 3 сараар хасах арга хэмжээ авахаар төлөвлөж, ирэх долоо хоногт хэлэлцэхээр болсон” гэж мэдэгдэж байв.
Харин М.Нарантуяа-Нара гишүүний хувьд өнгөрсөн оны наймдугаар сард лайв хийж бараа зарсан гэдэг үндэслэлээр сануулах арга хэмжээ авахуулж байсан бол энэ удаад бусдыг доромжилсон гэх асуудлаар хэлэлцэгдэх гэж байна.
Ёс зүй, дэгийн байнгын хороо | · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/ · Байнгын хорооны тогтоолын төсөл /Ёс зүйн хариуцлага ногдуулах тухай/ | 14.00 | “Жанжин Д.Сүхбаатар” | |
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
103.212.117.166
Баттулгийн төгрөг нуурийн ордтой холбоотой асуудал үнэн юм бол бидний хүндлэж ирсэн ерөнхийлөгч биш
Хариулах202.55.188.37
Нара ч шударга хэлдэг болохоор хулгайчдаас тогтсон улс төрд шахагдаж байна. Хүн угаартуулж олон хүний амийг хохироогоод байгаа шахмал түлшний асуудалд ямар арга хэмжээ авах вэ ? Энэ өвөл угаартаж хүний амь хохирохгүй гэх баталгаа байна уу ? гэж УИХ-ын чуулганы анхны хуралдаан дээр Нара хэлж байхад хэн ч тоогоогүй. Гэтэл өнгөрсөн өвөл 1 айлын 6 хүн угаартаж амь насаа алдсан ч одоо хүртэл яагаад чимээгүй байна вэ ?
Хариулах101.115.77.4
Хэдэн тэрбум хөрөнгө мөнгө газар шороогоо гаднынханд өгчөөд хулгай хийгээд байгаа хүмүүсийг ямар арга хэмжээ авах гээд байгаа юм нэг ч хөндөж ярихгүй байж нараагаас арга хэмжээ авна гэдэгт толгойд сайн буухгүй юм энэ хүн төрөөс юу хулгай хийсэн юм бэ хэдэн тэрбум идсэн юм бол тодорхой бичээгүй байна
Хариулах139.5.218.15
32 удаагиын хурлын 26-г тасалж, 6-удаа суух арай хэтэрнээ. Бусад нь ингэвэл хурал үүргээ яаж биелүүлэх билээ? Нара бол өдсөн хэрүүлийн үгэнд л сөхөрсөн. Онц хэрэг хийгээгүй ч ИЗН анхнаасаа буруу сонголт хийсэн.
Хариулах66.181.191.180
126 гаа цөөлж 40 болгоочээ,мөн тэр О.Баасанхүүг цагдаагийн дарга болгооч чадах, чадна гэж байхад нам гэхгүй мэдлэг боловсролтой хүмүүсийг ажиллуулаа чээ,Боловс
Хариулах66.181.191.180
Энэ 2 хүний атаархалыг их хүртэх юмдаа нара д дандаа эмэгтэйчүүд атаархаад өмдөндөө шээдэгүүд,түүний хэмжээнд хүртэл боловсроогүй юмс бусдыг дуурайж муулах юм.Баттулга,Нара 2бол ерөнхийлөгч болох зангарагатай хүмүүс, мөн тэр Ганбаатар,
Хариулах66.181.161.244
126 нэг л бишээ....хуучнаараа 76 нь дээр гэдэг нь харагдаж байна. Жагсаалтын болон АН ХҮН 2 бол хог юм даа....оюунэрдэнэ ямарч чадамжгүй болж....одоо л өөрчлөхгүй бол улс сүйрлээ. Сайд нар нь бүгд авилга авч байна. Төрд хэрэггүй албан тушаал гаргаж 400 хүн томилох нь ард түмнийг улам хоосруулна. Засагт салхи оруулъя
Хариулах