Н.Ганибал: Ардчиллаа хамгаалахын төлөө Ардчиллын төлөөх намууд нэгдлээ

Zuv.mn
12 цаг 43 минутын өмнө

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн түүхт ойн баярын өнөөдөр /2025.04.07/ болж байна. Энэ үеэр Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Ганибалтай цөөн хором ярилцлаа. 

Тэрбээр "Ардчиллаа хамгаалахын төлөө Ардчиллын төлөөх намууд нэгдэж байгаа"-г онцоллоо.

Н.Ганибал: "Өнөөдөр бол ардчилалд хайртай Монголын бүх хүмүүсийн төрсөн өдөр. Өнөөдөр ҮБХ хуралдаж, АН-д нэгдэх гэсэн намуудын хүсэлтийг хүлээн авч, хэлэлцлээ.

ЕНБ-ийн даргаар томилогдсон энэ цаг хугацаа бол тун хариуцлагатай жил. Ер нь бол Монголд ардчиллын индексүүд буурч байгаа. Хамтарсан Засгийн газрын хугацаанд энэ болохгүй байгаа бүх асуудлуудыг шийднэ, засна. 

Ардчилсан үзэлтэй намыг олон жижиг хэсэгт хуваадаг асуудлууд мэдээж эрх баригчдын хүсэл. Үүний эсрэг бид нэгдэж байгаа" гэлээ.

Тус намын Үндэсний бодлогын хорооны өнөөдрийн хуралдаанаар Ардчилсан намын Ерөнхий нарийн бичгийн даргаар Наянтайн Ганибалыг албан ёсоор томилж батламжилсан юм.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна