Д.Мөнх-Эрдэнэ: Зөвийн төлөө АН чөтгөртэй ч нэгдэх хэрэгтэй

Zuv.mn
13 цаг 10 минутын өмнө

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн түүхт ойн баярын өнөөдөр /2025.04.07/ болж байна.

Энэ үеэр Ардчилсан намын гишүүн Д.Мөнх-Эрдэнэ өөрийн байр суурийг ирлэрхийллээ.


Тэрбээр " Монголчууд МАН-ыг 100 жил бурхан мэт тахилаа. Сөрөг хүчин хэрэгтэй байна. Коммунист нам АН-ыг хангалттай хагаллаа. Өнөөдөр зөвийн төлөө чөтгөртэй ч нэгдэх хэрэгтэй байна. 

Өнөөдрийн үндэсний бодлогын хорооны хурал зүгээр л жүжиг боллоо. Энэ байдлаараа дахиж 2027 оны Ерөнхийлөгчийн сонгууль хүртэл хуралдахгүй. Өөрсдийнхөө хүмүүсийг хайрцаглаад оруулчхаж. 

Жишээ нь би өнөөдөр мандатгүй байна. Намайг ҮБХ-ны гишүүнээс хөөчихсөн байна. Улс төрийн зөвлөлөөс хөөчихөж. Би чинь сонгуулийн үеэр чухам л улс төрийн зөвлөлийн гишүүн гээд л намаа дэмжээд, хошгироод явж байлаа. Тэгсэн намайг хөөчихсөн гэнэ ээ. Энэ нам Л.Гантөмөрийн хувийн нам юм шиг байна. 

Манай дарга нар намаа зарж идсэн шүү дээ. 

-Танай дүү УИХ-ын гишүүнД.Цогтбаатарын асуудал нэлээн маргаан дагуулаад байна. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Д.Цогтбаатар хөгжлийн банканд мэргэжилтэн хийж байсан за юу. Ардын намын ерөнхий нарийн бичгийн дарга Я.Содбаатарын төрсөн ах Я.Сод-Эрдэнэ Д.Цогтбаатарын дээд талын захирал байсан. Ардын намын их хурлын гишүүн асан Г.Дөлгөөн захирал нь байсан. 

Н.Алтанхуягийг ерөнхий сайд байхад арван хэдэн жилийн өмнө олгочихсон зээл. Д.Цогтбаатар 2017-2018 онд ганцхан жил хөгжлийн банканд ажилласан. Ажиллахдаа нөгөө эдийн засаг хямраад зээлийн зориулалт өөрчлөгддөг биз дээ. Материалыг нь аваад Я.Сод-Эрдэнэ Г.Дөлгөөн нарт дамжуулсан. 

Тэд нар зориулалтыг нь өөрчилсөн. Яагаа ч үгүй. Үүнийг ял гэж байгаа бол саарал ордонд байгаа бүх гишүүнд гянданд ял авах ялтангууд болно. Өнөөдөр тэгээд хаашаа юм энэ ард түмэн иргэд сонгочихсон шүү дээ. 

Ардын хүүхэд жолоочийн хүүхэд ардын парламентад орсон. Тэгээд яадаг юм. Татаач дээ харъя. Татлаа гээд амьдралгүй болох гээд байгаа юм уу. Гудамдаа гаргаад хулгайч нартаа тэмцэнэ шүү дээ. Эрх чөлөө байна шүү дээ" гэлээ. 




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 103.57.92.193
    5 цагийн өмнө

    Мөнх-Эрдэнэ бол АН-д байтугай Монголд хэрэг болох нэг ч үйлдэлгүй, үзэл бодолгүй, ахмад хүнийг “төгцөг” гэж, бүсгүйчүүдийг “авгай” гэж, залуусыг “гуйлгачин” гэж доромжилдог энэ бүхнээс нь харвал НИЙГМИЙН ДАЙСАН этгээд. Бүх юмнаас зайлуулбал зохих нийтийн оюун санааны бактер.

    Хариулах
  • 202.9.46.77
    8 цагийн өмнө

    Дүүгээ улс төрд гаргах гэсэн хоёр нүүртэй лайвчин.

    Хариулах
    • 103.212.119.9
      7 цагийн өмнө

      yes