Азийн загвар байгууллага төлөвшүүлэх төслийн гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа

Х.Есү
13 цаг 30 минутын өмнө

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар нь төрийн байгууллагын үйл ажиллагаанд процессын дахин инженерчлэл хийх, сайн засаглалыг төлөвшүүлэх, бүтээмжийг нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн болон арга зүйн удирдлагаар хангах үүрэгтэй.

Энэхүү ажлын хүрээнд Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газар, Монголын Бүтээмжийн Төвтэй хамтран төрийн байгууллагын үйл ажиллагааг төгөлдөршүүлэх, тасралтгүй сайжруулалтыг төлөвлөж, бүтээмж, чанарыг дээшлүүлэх арга хэмжээг системтэйгээр хэрэгжүүлэх, улмаар олон улсын түвшинд жишиг болохуйц загвар байгууллагыг бий болгох төслийн бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

May be an image of 13 people, newsroom and text

Азийн Бүтээмжийн Байгууллага, Монголын Бүтээмжийн Төвтэй хамтран хэрэгжүүлэх энэхүү төсөлд Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улсын хоёрдугаар төв эмнэлэгт сонгогдон төсөл хэрэгжихээр болсон. Төслийг хэрэгжүүлснээр төрийн албаны бүтээмж, үйлчилгээний чанар сайжирч, тасралтгүй сайжруулалтын соёл төлөвшихөөс гадна туршлагаа түгээн дэлгэрүүлэх юм.

May be an image of 3 people, newsroom and text

Засгийн газрын Хяналт хэрэгжүүлэх газрын дарга Ч.Өнөрбаяр, Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Б.Батжаргал, Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал Б.Бямбадорж, Монголын Бүтээмжийн Төвийн гүйцэтгэх захирал Я.Эрхэмбаяр нар “Төрийн байгууллагын төгөлдөршил, загвар байгууллагын төсөл” хамтран ажиллах гурван талт гэрээнд гарын үсэг зурлаа.

May be an image of 3 people, newsroom and text

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр Төрийн байгууллагуудын үйл ажиллагааг илүү үр дүнтэй, иргэдэд ээлтэй, ил тод болгоход чухал хувь нэмэр оруулахын зэрэгцээ Монгол Улсад сайн засаглалыг төлөвшүүлэхэд бодит дэмжлэг үзүүлэх юм.

 



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна