О.Баасанхүү: МАН-ынхан алдаагаа хүлээхийн оронд АН-ын шуналаар тоглоод оршин тогтнож байна

Zuv.mn
11 цаг 31 минутын өмнө

Ардчилсан нам үүсгэн байгуулагдсаны 35 жилийн түүхт ойн баярын өнөөдөр /2025.04.07/ болж байна. Энэ үеэр Ардчилсан намын гишүүн О.Баасанхүү байр сууриа илэрхийллээ. 

Тэрбээр " ЦЕГ-ын дарга солигдвол МАН-ынхан баларна. Бүр сүйрнэ. МАН-ынхан алдаагаа хүлээхийн оронд АН-ын шуналаар тоглоод оршин тогтнож байна. Шударга бус зүйлийн хажуугаар чимээгүй өнгөрч болохгүй. 

Харамсалтай нь өнөөдөр манай ардын намынхан маань бол алдаан дээрээ уучлалт гуйхын оронд Ардчилсан намын шунал дээр суурилж амьдрах хугацаагаа уртасгаад явж байгаа. Тийм учраас энэ 35 жилийн ой дээр магадгүй манай ардчилсан намын үе үеийн энэ үеийг үзээгүй хүмүүсийн хувьд бараг аз ч байж магадгүй. Жишээ нь С.Зоригоос эхлээд сэтгэлээр унаж, гутарч дуусах байх.

Миний үед би одоо 2012-2020 онд хулгай хийхдээ ширээн доогуураа нууж хийдэг байсан бол одоо хулгайгаа ил хийдэг бүр зарладаг болсон.

Булганы иргэдийн хурлынхан Дубай явуулъя. Баяжчихсан байна шүү дээ. Та дуугай байгаад өгөөч ээ гээд зүгээр нэг жирийн хүмүүст хэлээд сонгуулиар хахуулдаад явж байна шүү дээ. Асар их мөнгө хулгайлагдчихсан байна. Бид өнөөдөр хулгайн эсрэг зогсох юм уу, эсвэл хувалзуудаа дахиад даргаараа сонгох юм уу. Үүн дээр ярих цаг болсон" гэлээ.



Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна