Баянгол дүүрэгт зөвшөөрөлгүй байрлуулсан 28 түц-ийг нүүлгэн шилжүүлж байна

Х.Есү
2025/04/09

Нийслэлийн Засаг даргын 2025 оны А/237 захирамжийн хүрээнд нийтийн эзэмшлийн гудамж, зам талбайд зөвшөөрөлгүйгээр байрлуулж, үйл ажиллагаа эрхэлж буй түргэн үйлчилгээний цэгүүд /ТҮЦ/-ийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлөх ажлыг дөрөвдүгээр сарын 7-ны өдрөөс эхлүүлсэн. 

May be an image of 4 people, lighting and text

Баянгол дүүргийн хэмжээнд 289 ТҮЦ байгаагаас өнөөдрийн байдлаар 28-ыг нүүлгэж, орчны бохирдлыг цэвэрлэх ажил үргэлжилж байна. Тухайлбал,

4-р хороо, П.Жасрайн гудамж, 2-р байрны зүүн талд байрлах-1
6-р хороо, 14а байрны баруун талд-1
6-р хороо, “Gem mall” худалдааны төвийн зүүн талд автобусны буудал-1
8-р хороо, Ард аюушийн өргөн чөлөө, Вэст супермаркетын ард талд-1
13-р хороо, Хасбаатарын гудамж, Дархан нэхий-1
13-р хороо, Ард аюушийн гудамж, Хишиг төвийн урд-1
15-р хороо, “Байгаль эх” цогцолборын талбайд-1
18-р хороо, Сентоза автобусны зам дагуу-16
19-р хороо, 61-р байрны баруун талд-2
30-р хороо, Энхтайваны өргөө чөлөө, АШУҮИС-ийн зүүн талд-1
31-р хороо, ГССҮТ-ийн хойд талд байрлах, Монос эмийн сангийн баруун талд-2 ТҮЦ-ийг нүүлгээд байна.

May be an image of 4 people, street and text

May be an image of 4 people and text

May be an image of text



Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 66.181.179.217
    2025/04/11

    Түй сда нээрээ наад Нямба гар чинь нэг л өдөр нарантуулийг нүүлгэж мэдэх гар бна даа

    Хариулах