Н.Тэгшбаяр: Харцага Г.Ганхуяг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хүн хорооно гэж рекетлэх эрхгүй

Х.Есү
2025/04/14

Улсын харцага Г.Ганхуяг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал болон доктор Н.Тэгшбаяр нарын амь насанд халдахаар заналхийлсэн хэргээр саатуулагдсан. 

Тэгвэл Н.Тэгшбаяр өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ. 

Тэрбээр, 

"Харцага Г.Ганхуяг үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй ч хүн хорооно гэж рекетлэх, бусдыг гэмт хэрэгт уриалах эрхгүй.

Иргэн Г.Ганхуягийн бусдыг хороох тухай бичсэн постыг олон хүн хуулбарлан, буу шийдэмтэй зургийн хамт түгээж байгаа нь бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэсэн уриалан дуудсан үйлдэл юм. 

Олон гүжир гүтгэлэг, амь насанд заналхийлсэн дарамт шахалт надад болон бусад шинжээчээр ажилласан хүмүүст өдөр тутам ирж байгаа хэдий ч бид улс орныхоо эрх ашиг, хөгжил дэвшлийн төлөө үзэл бодлоо илэрхийлсээр, дуугарсаар байх болно.

Салбар бүрийн эрдэмтэн мэргэд, мэргэжлийн шинжээчид, эмч, багш, инженер, сэхээтнүүд сэрэх цаг иржээ. Бид дуугарч, үзэл бодлоо илэрхийлж бурууг засч залруулж бурууд нүд хурц байж улс орныхоо хөгжлийн төлөө дор бүрнээ дуугарахгүй бол ганц нэгээрээ дуугарсан нь нэр төрөө гутаалгаж гүтгүүлж гүжирдүүлж, бүр амь насаа ч алдах нөхцөл байдал үүсээд байна.

Та бид ирээдүй хойч үр хүүхдийнхээ амьдрах тухтай орчин, сэтгэлгээний эрүүл орчны төлөө салбар бүртээ хүчээ өгөн ажиллахын зэрэгцээ үзэл бодол байр сууриа тод хурц илэрхийлдэг байхыг уриалж байна" гэжээ. 



Сэтгэгдэл (11)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.126.92.189
    2025/04/15

    Иймэрхүү хоноцын сэтгэлээр ханддаг нөхдөд сануулга бхгүй бол. Бид ирээдүйд эх орон газар шороогүй болно доо. Ард түмний эсрэг санаатай гаар хорлон зүтгэх үйл ажиллагаа явуулж буй. Алуурчин компанд сүнсээ худалд сан та 2 ч дээ. Эрлэгийн элч хаалаг андуурахгүй дээ

    Хариулах
  • 202.55.188.104
    2025/04/15

    2 хүнийг цааш харуулах гэж ил тодоор хэлсэн нь буруу юм байж харин уранаар хичнээн хүн алахыг далд хятад аргаар хороохыг адилгатгаж аюч үзэх жинхэн монголын тусгаар тогтнолд маш зөв шиидвэр шүү

    Хариулах
    • 66.181.184.150
      2025/04/15

      Zob shvv

  • 139.5.217.66
    2025/04/15

    Shuuheer bugd nairamdahaa unshuulsan durakuudn ih hurald suuchihaar mongol uragshaa ybahuu hogjil bnuu ydaj tomor hailuulah uildvertei bolchoh binzen nereed gargachah chadal bnuu

    Хариулах
  • 202.126.90.109
    2025/04/15

    Эх орноо харийнханд авилга, хээл хахуулиар худалдах гөлөгнүүдийг буудсан ч багадна!!!

    Хариулах
  • 202.126.90.161
    2025/04/14

    Бүтэн улсыг хордуулах уран олборлох нь ална гэснээс ялгаа байна уу? Чамд ер нь ямар мал нь доктор цол өгчихвөө

    Хариулах
  • 66.181.161.243
    2025/04/14

    Ингээл эрдэм мэдлэггүй элий балай гаар дуудаад эхэлдэг юм бүүр юу ч мэдэхгүй бага насны хүүхэд ч уншаад ямарч үр ашиггүй гэрээ гэдгийг ойлгохоор л гэрээ байна Гэрээний тухай яриач ээ уран ямарч хоргүй гээд л сурталчлаад байх юм онц аюултай цацраг идэвхт бодис гэдгийг бүх хүн мэднээ хөөе

    Хариулах
  • 103.145.234.110
    2025/04/14

    Өө муу мөнгөний боол үхдэлээ өөрийгөө өмөөрчихжээ

    Хариулах
  • 202.9.47.64
    2025/04/14

    Эрдэм дэлгэрүүлэх шинжлэх ухааныг таниулах зэрэг ажлыг эрчимжүүлэхгүй орхисоноос харанхуй мунхаг хүмүүс олширч тэднийг ганбаатар мэтийн попын солиотой улс төрчид ашиглаж улсаа хорлож байна даа. Эрдэм мэдлэг дэлгэрэх болтугай.

    Хариулах
  • 66.181.186.80
    2025/04/14

    балиар танхай тэнэг бөхчүүд юу вэ муу новшийг шоронд нь хатаа ямар заваан юм юм бичдэг өгөрсөн толгой вэ ой гутмаар имй юмнууд нийгмэд амьдарч байна гэхээр хэцүү болж дээ

    Хариулах
    • 202.126.90.161
      2025/04/14